top of page

Лингорс ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллэ

Updated: May 3, 2023


Экьюти Лаб нийгмийн энтерпрайз болон Импакт Тек ХХК-г үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн, Лингорс ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюунтуяа болон Монголын Хил Хязгааргүй уншигчдын холбоо /MERA/ ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтанзагас нар 2023 оны 4 сарын 10-нд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.


Хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагчдад XXI зууны ур чадвар эзэмшүүлдэг Тэгш Гараа хөтөлбөрийн шилдэг оролцогчид нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн сайн дурын ажлынхаа үр дүнд англи хэл дээр 1700 гаруй номтой цахим номын санг үнэ төлбөргүй ашиглаж англи хэлээ сайжруулах боломжтой болж буй юм. Түүнчлэн дадлагын болон менторшип хөтөлбөрийн сурагчид Лингорс болон MERA холбоонд дадлагажиж, мэргэжил сонголтын чиглэлд менторинг авах боломж бүрдлээ.

Тэгш Гараа хөтөлбөрөөр дамжуулан бид сургуулийн орчин олгогддоггүй чадваруудыг сурагчдад эзэмшүүлж, тэднийг сайн дурын ажилд уриалах замаар өсөлт хөгжлийн тэгш боломжийг олгохыг зорьж байна.


Лингорс ХХК нь англи хэлний 14 түвшинд ангилагдсан Xreading цахим номын сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд түүний дэргэдэх MERA холбоо нь гадаад хэл сурах “Extensive Reading” аргачлалыг нэвтрүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг.


Сурагчид манай хөгжүүлсэн After School мобайл аппликэйшнд сайн дурын ажлынхаа тайланг бүртгүүлж, апп-д нэгдсэн байгууллага, сургалтын төвүүдийн олгож буй өсөлт хөгжлийн боломж, эрхийн бичгүүдийг урамшуулал болгон хүртэнэ.



12 views0 comments

Comments


bottom of page