Иргэдийн амьдралд тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх "NextGen" төслийн уралдаанд Equity lab-ын Тэгш Гараа төсөл шилдгээр шалгарлаа.
Тус уралдааныг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, улс төр болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготойгоор “Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс зохион байгуулсан.
Төслийн уралдааны нэгдүгээр шатанд 21 аймаг, 9 дүүргээс 140 гаруй төсөл ирүүлснээс хоёр дахь шатанд аймаг, дүүргээс тус бүр 1 шилдэг төсөл, нийтдээ 28 шилдэг шалгаран гарааны санхүүжилтээ авч төслөө хэрэгжүүлэх эрхтэй болсон.
Тус 21 шилдэг төслийн нэгээр Equity lab нийгмийн энтерпрайзын Багахангай дүүрэгт хэрэгжүүлэх “Тэгш гараа” төсөл шалгарч санаачилгаа хэрэгжүүлэх санхүүжилт авлаа.
Багахангай дүүрэг нь нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар 9-р байранд жагсдаг тул залууст өсөж дэвжих нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой. Иймд тус дүүргийн ахлах ангийн сурагчдыг Тэгш Гараа хөтөлбөрийн 21 зууны цогц ур чадвар олгох сургалт, менторшип болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулахаар Багахангай дүүргийг сонгон төслөө хэрэгжүүлж байна.
Comments