top of page

"Тэтгэлэг" аппликэйшн-тай хамтарч ажиллаж эхэллээ

Updated: Nov 11, 2021

2021 оны 10 сарын 25-ны өдөр Экьюти Лаб-ийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн, Тэтгэлэг аппликэйшн-ийг үүсгэн байгуулагч, захирал Б.Батзаяа нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв.


Тэтгэлэг аппликэйшн-нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 50,000 залуусыг эгнээндээ нэгтгэж боловсролын мэдээллийг үнэ төлбөргүй, цаг хугацаа алдалгүй хүргэж буй залуусын трэнд аппликэйшн юм.

Аппликэйшн-ий зорилго нь:

  • Тэтгэлгийн мэдээлэл

  • Зөвлөгөө

  • Зорилтот бүлгэд зориулсан тусгай мэдээ мэдээлэл

  • Харилцан мэдээлэл солилцох боломжуудийг олгосноор маш олон хүүхэд залуусд дотоод болон гадаадын сургуулиуд болон хөтөлбөрүүдэд тэтгэлэгт хамрагдах боломжийг олгодог байна.

Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд оролцогч талууд өөрсдийн сургалт хөтөлбөр болон платформоор дамжуулан олон нийтэд мэдээлэл түгээх болон хамтарсан урт болон богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх, дэмжин оролцох хэлбэрээр дэмжин ажиллахаа баталгаажуулсан байна.













2021 оны 10 сарын 25-ны өдөр Экьюти Лаб болон Тэтгэлэг аппликэйшн-ий төлөөлөгчид харилцан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.











31 views0 comments

Comentarios


bottom of page