top of page

Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан-тай хамтарч ажиллаж эхэллээ

2021 оны 8 сарын 17-ны өдөр Экьюти Лаб-ийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн, Шинэ Монгол сургуулийн захирал, Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сангийн Гүйцэтгэх захирал Э.Зулгэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв.


Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан/SMMS foundation/ нь Монголын дотоодын улсын болон хувийн их сургуульд суралцах/ суралцаж байгаа суралцах чин хүсэл эрмэлзэлтэй оюутныг дэмжих, нэгдэн нийлж улс эх орныхоо төлөө сурсан бүхнээ харамгүй зориулах сэтгэлтэй залуучуудыг төлөвшүүлэх зорилготой тэтгэлгийн сан юм.

Хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь Монголд анхдагч менторшип хөтөлбөртэй тэтгэлгийн сан. Менторууд нь гадаадын шилдэг их дээд сургуулийг төгссөн, Монголын томоохон компаниудад ажилладаг амжилттай яваа манлайлагч залуус байдаг.


Энэ жилээс эхлэн Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сангаас #ТэгшГараа хөтөлбөрийн төгсөгч нарт маань их дээд сургуульд элсэн суралцахад нь 4 жилийн сургалтын тэтгэлэг, мэргэжлийн чиглэлээр нь менторшип олгох боломж олгон ажиллаж байна.




2021 оны 8 сарын 17-ны өдөр Экьюти Лаб болон Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сангийн төлөөлөгчид харилцан хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.



23 views0 comments

コメント


bottom of page