Оргилуун хүсэл тэмүүлэлтэй гарааны бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт босгох, зах зээлд нэвтрэх, үр нөлөөгөө тэлэх мөрөөдлийг нь бодит болгодог бизнесийн шилдэг реалити шоу нэвтрүүлэг “Shark Tank” өдгөө дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хэрэгжиж байна.
"Шарк Танк Монгол" нэвтрүүлгийн IV улирлалд Экьюти Лаб-ын хамт олон тус нэвтрүүлгийн түүхэн амжилтыг эвдэж 3 шаркаас нийт 1 тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өсч дэвжих хүсэл эрмэлзэлтэй сурагч залууст тэгш боломж, тэгш гарааг олгох After School боловсролын апп-аараа босгож чадлаа.
Чанартай боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэх, боломжийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой тус шийдлээрээ бид хүн хичээхийн хэрээр өсч дэвжих боломж нээгддэг гэдэг итгэл, урам зоригийг хүүхдүүдэд суулгаж, хичээлийн дараах цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг сэдэлжүүлэхийг зорьж байна.
After School аппликэйшнийг ашиглан сурагчид сонирхож буй сургалтын төв, өсөлт хөгжлийн хөтөлбөрүүдэд бүртгүүлэхээс гадна гэр бүлийн санхүүгийн байдлаас үл хамаарч хүссэн сургалт, дугуйланд хамрагдах, урамшуулал тэтгэлэг зэргийг нийгэм, хүрээлэн буй орчиндоо эерэг үр нөлөө үзүүлсэн сайн дурын ажлын оноогоороо авах боломжийг бүрдүүлсэн нь шаркуудыг анхаарлыг ихээхэн татсан юм.
Өөрөөр хэлбэл сурагчид тус апп дотор CV-гээ бүтээж, их дээд сургууль, аливаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад шаардагдах тодорхойлох захидал авах боломжтой.
After School апп-аараа бид хүүхдэд зориулсан аливаа дугуйлан, сургалтын төвүүдийг нэгтгэн бүртгэлжүүлж байгаа бол нөгөө талдаа хүүхдээ сургалт дугуйланд хамруулах хүсэлтэй эцэг эхчүүдэд сургалтын төвийн байршил, төлбөр, багш нарын чадавх, сурагчдын амжилтын талаар судалгаа хийх цаг хугацааг хэмнэх боломжийг олгож байна.
Үүгээр зогсохгүй эцэг эхчүүд тус аппликэйшнээр дамжуулж хүүхдийнхээ хичээлээс гадуурх цагаа юу хийж, хэрхэн өнгөрүүлж буй талаарх өсөлт хөгжлийн цогц тайланг харах боломжтой.
Дараах холбоос дээр дарж After School аппликэйшнийг татна уу.
Илүү дэлгэрэнгүйг After School-ийн вэбсайтаас.
Commenti