top of page

She Loves Tech 2022: Equity Lab дэлхийн 5000 гаруй гаруй стартапаас шилдэг 28-д шалгарлаа

Updated: Mar 10, 2023


Технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн дунд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том стартапын тэмцээн болох She Loves Tech-д Equity Lab нийгмийн энтерпрайз Монголоос шалгарч, дэлхийн 5000 гаруй стартап дундаас шилдэг 28-ын нэгээр тодорч Сингапур улсад зохион байгуулагдсан гранд финалд төслөө амжилттай танилцууллаа.



Цар тахлын дараагаар энэ жил анх удаа 6 тивийн 70 гаруй улсаас шалгарсан эмэгтэй энтрепренерүүд Сингапурт чуулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж буй шинэлэг төслүүдээ танилцуулсан юм.


Энэ жилийн She Loves Tech уралдааны онцлог нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөлөөллийн салбаруудыг онцолсон явдал байлаа.




Төслийн уралдааны дараагаар #daringtobe уриан дор зохион байгуулагдсан She Loves Tech олон улсын энтрепренерүүдийн арга хэмжээнд Equity Lab-ыг үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн оролцсон юм.



Тус хуралд технологийн салбарт манлайлж буй эмэгтэй энтрепренерүүд, Сингапур улсын Гадаад Харилцааны Яам, Үндэсний Хөгжлийн сайд асан Sim Ann болон Исланд улсын Дээд боловсрол, Шинжлэх Ухаан, Инновацын Яамны сайд Áslaug Arna Sigurbjörnsdóttir тэргүүтэй улс төрд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж буй бүсгүйчүүд оролцсон байна.



She Loves Tech нь эмэгтэй энтрепренерүүдэд санхүүжилтийн тэгш боломжийг бүрдүүлэх гүүр байх, бизнест нь тулгарч асуудлыг шийдэхээр 2015 байгуулагдсан олон улсын платформ юм.



19 views0 comments

Comments


bottom of page