top of page

Экьюти Лаб нийгмийн энтерпрайз Сингапурын Үндэсний Их Сургуулийн инновацийн шагналийг хүртлээ

Updated: Nov 10, 2021


Сингапурын Үндэсний Их Сургуулийн Нийтийн Бодлогын магистрын төгсөгч нар болох Тэмүүлэн, Солонго, Саруул болон Биндэръяа нар хамтран Экьюти Лаб-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус сургуулийн нийгмийн инновацийн тэмцээний “Бидний ирээдүйг сайжруул” категорид өрсөлдөж шагнал хүртсэн байна.


Тэдний судалснаар, төслийн хүрээнд 15-18 насны хүүхэд, залуучууд хамгийн их өгөөж хүртэх нь тогтоогдсон бөгөөд, төслийн зүгээс явуулах сургалтуудын үр дүнд хүүхэд залуучууд санхүүгийн, харилцааны ур чадварууд болон дижитал платформын мэдлэгийг олж авахаас гадна мэргэжлийн чиг баримжааны ойлголттой болох юм.


Экьюти Лаб тэмцээний шагнал болох 50,000$-ын санхүүжилтээрээ боловсролын нөөц материалууд болон үйл ажиллагаагаа сайжруулж цар хүрээгээ нэмэхийг зорьж байгаа бөгөөд мөн тоглоомон хэлбэрийн дижитал түүл ашиглан сурагчдыг татаж урамшуулахад зарцуулах юм.


Эхний загварыг Улаанбаатар хотын хамтын ажиллагаатай сургуульд туршин амжилттай болмогц Зүүн Өмнөд Азийн ижил төрлийн зорилтот бүлгүүдэд хүргэж хөтөлбөрийн хэмжээгээ томсгохыг зорьж байгаа юм байна.


Экьюти Лаб-ийг хамтран үүсгэн байгуулагч Тэмүүлэн: “Бид илүү олон хүүхэд залуусыг ирээдүйдээ итгэлтэй, амьдарч буй нийгэмдээ болон олон улсын төвшинд эерэг үр нөлөөг бий болгох хүсэлтэй болгомоор байна” гэсэн юм.




Хамтран үүсгэн байгуулагч Саруул ахлах ангийн сурагчдад амжилттай хувь хүний эзэмшвэл зохих чадварын талаар сургалт хийж байгаа нь. Нийслэлийн 72-р ЕБС, 2020 оны 10 сар


Экьюти Лаб-ын үүсгэн байгуулагчид, зүүн талаас Солонго, Биндэръяа, Тэмүүлэн, Саруул. Сингапур, 2018 он


25 views0 comments
bottom of page