top of page
eqt%20lab_edited.jpg

ХӨТӨЛБӨР

162309794_287001596204867_8337285416796252282_n.png

ТӨСӨЛ &
ХӨТӨЛБӨРҮҮД

Тэгш Гараа ТББ нь зорилтот бүлгийн хүүхдүүдийг хичээлээс гадуур сурч, хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал платформд суурилсан хувь хүний хөгжлийн цогц шийдлийг үнэ төлбөргүй олгохоор хөгжүүлж байна.

Тэгш гараа хөтөлбөр

“Экьюти Лаб” ТББ нь улсын сургуульд суралцаж байгаа, хичээлээс гадуур хөгжих боломж дутмаг хүүхэд залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хичээлээс гадуур сурч, хөгжих боломжийг бүрдүүлж, улмаар өсч дэвжих сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч иргэдийг бойжуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Бидний зохион байгуулдаг Тэгш гараа хөтөлбөр маань ахлах ангийн сурагчдад 21-р зуунд амжилтанд хүрэхэд шаардлагатай ур чадвар, хүсэл зорилгодоо нийцсэн мэргэжил сонголт, зөв хандлага, дадлыг суулгахад чиглэсэн агуулгатай.

 Дадлагын хөтөлбөр

Уг хөтөлбөр нь Тэгш Гараа цахим сургалтанд хамрагдсан 11 болон 12-р ангид элсэн суралцах суралцагчдад нээлттэй ба сонирхсон мэргэжилтэйгээ 6 - 8 долоо хоног танилцаж, ойлголт авах боломжийг олгодог.

      Уг дадлагыг 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Залуу Дадлагажигч Хөтөлбөрийн санаачлагчдаас бүрдсэн баг дэмжиж ажиллаж байгаа бөгөөд дадлагад хамрагдсанаар:

  • Сонгосон эсвэл сонгохоор төлөвлөж буй мэргэжлийн чиг баримжаатай болох

  • Тухайн мэргэжлийг эзэмшсэнээр гүйцэтгэдэг ажлын байр, албан тушаалын талаар мэдлэг, туршлагатай болох

  •  Мэргэжил, албан тушаалын сул болон давуу талыг өөрийн туршлагаар мэдрэх

  •  Мэргэжил, салбарын сүлжээ, холбоогоо нэмэгдүүлэх гэх мэт давуу талтай.

 Тэтгэлгийн хөтөлбөр

Бид Шинэ Монгол - Мабүчи тэтгэлгийн сан /SMMS foundation/-тай хамтран дотоодын их дээд сургуульд элсэж буй өсч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй залуустаа зориулан 4 жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, менторшип, хувь хүний хөгжлийн хөтөлбөр хосолсон гайхалтай боломжийг олгож байна. Энэхүү тэтгэлэг нь Тэгш гараа хөтөлбөрт хамрагдсан өсч хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй хичээнгүй нэгэн боловч сургалтын төлбөр төлөх боломжгүй сурагчдад нээлттэй.

Geometric Objects

Хөтөлбөрт бүртгүүлэх

bottom of page