top of page

БИДНИЙ
ТУХАЙ

Экьюти Лаб нь нийгмийн энтерпрайз буюу төрийн бус байгууллагын статустайгаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хичээлээс гадуурх хувь хүний хөгжлийн хөтөлбөр болон шинэлэг арга хэрэгслүүдээр дамжуулан нийгмийн зорилтот бүлгийн өсвөр насны хүүхэд, залууст өсч дэвжих сэтгэлгээ төлөвшлийг суулгаж, нийгмийн хариуцлагатай, хүчирхэг иргэд, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхээр ажиллаж байна.

Pattern-01.png

БИДНИЙ ЗОРИЛГО.

Бид өсвөр насны хүүхдүүдэд өсч дэвжих сэтгэлгээ, зөв хандлага, далыг төлөвшүүлэх нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд нүүрлээд буй системийн гажуудлыг засах гол арга хэрэгслийн нэг гэдэгт итгэдэг.

Ялангуяа нийслэлийн алслагдсан дүүрэг, орон нутагт амьдарч буй хүүхэд залууст өөртөө итгэлтэй, өсч дэвжих сэтгэлгээтэй, шийдэлч, нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвшихөд шаардлагатай ур чадваруудыг олгож, хичээлээс гадуур чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар зөв Монгол иргэдийг бэлтгэх нь бидний зорилго юм.

Бидний хувь нэмэр оруулж буй тогтвортой хөгжлийн зорилтууд.

Pattern-01.png

ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД.

Бид өнгөрсөн хугацаанд нийслэлийн дунд сургууль, боловсролыг дэмжигч байгууллагуудтай хамтарч чанартай боловсролын хөтөлбөрийг зорилтот бүлгийн хүүхэд залууст хүргэж ирсэн билээ. Харин боловсрол болон нийгмийн энтрепренершип чиглэлээр олон улсын туршлагыг Монголд нутагшуулах, хөтөлбөрт оролцсон хүүхэд залууст өсч хөгжих боломжийг олгох ажил үйлсэд маань үнэтэй хувь нэмэр оруулж буй олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн зөвлөгөө болон бусад төрлийн дэмжлэг үзүүлдэг бүх байгууллагууддаа хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхэд залуусынхаа өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

3.png
tetgeleg app_logo.png
4.png
Mezorn logo1.png
1.jpg
2.png
pictet_logo.jpg
bottom of page